Хятад төмөрлөгийн аж үйлдвэрийн хүрээнд «их үсрэлт» ахин хийнэ гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байна.Хятадад ган цувималын эрэлт үргэлж нэмэгдэнэ гэж британийн « Стэндарт Чартерд» банк таамаглав. 2025 он гэхэд түүний хэрэглээ 155 сая тонноор нэмэгдэж, 823 саяад хүрнэ.

Хятад 1958 онд Мао Зэ Дуны санаачилгаар төмөрлөгийн аж үйлдвэрт анхны» их үсрэлт» хийсэн билээ. Тэр үед тариачны бараг хаашаа бурт ганг хайлуулж байсан учир хунд хямрал гарсан юм. Одоо Хятад орчин цагийн технологийн ундсэн дээр «их үсрэлт» ахин хийх бодолтой байна. Уханийн төмөрлөгийн комбинат дээд зэргийн чанартай ган үйллдвэрлэхээр германы ТиссенКрупп Тайлоред Бланкс концерны нэгэн охин компанийг 9-р сарын сүүлээр худалдан авчээ. Хэлэлцээрийн өртөгийг одоогоор зарлаагуй боловч 10 тэрбум ам доллароор авсан байх гэж үзэж байна. Хятад төмөрлөгийн томоохон компаниудыг байгуулах замаар дэлхийн зах зээлд ахиц дэвшил гаргана гэж Стратеги, технологийн магадлалын тевийн шинжээч Василий Кашин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хятадын томоохон компаниуд гадаадын зах зээлд байр сууриа бэхжуулэхийн хамт гадаадын түүхий эдийн үйлдвэруудийг худалдаж авах юм. Хятад ийн бодлогоо үргэлжлүүлнэ. Хятадын засгийн газраас мен үйл явцад нийцэхгүй жижиг компаниудыг хана» гэв.

Хятад хямд гангаар дэлхийн зах зээлийг дуургээд байна. Тус улс бүтээгдэхүүнээ Латин Америк, Африк, Ойрхи Дорнод болон Иран бур Орос улсад нийлуулж байна Хойд Африк, Ойрхи Дорнодод нийлүүлэх хятадын нэг тонн гангийг 40-50 доллароор хямдруулжээ. Хятад эрэлт суларсан нөхцөлд захиалга авахын тулд Зуун-өмнөд Азийн талаар гаалиар ивээх бодлого явуулж байна.

Ийн байдал бас хэдэн сар ургэлжлэх бололтой. Дараа нь зах зээл зогсонги байдалд орж эсвэл эрс унаж мэднэ. Гэсэн ч төмөрлөгийн дотоодын хэрэгцээ Хятадад ийн нехцелд туслана гэж Василий Кашин хэлээд: «Хот ергежин тэлэх уйл явц Хятадад бас 20-30 жил үргэлжлэх бололтой. Иймээс темерлегийн хэрэглээ барилгад өсөн нэмэгдэж, үйлдвэрлэлд нь темерлег хэрэглэдэг тоног төхөөрөмж, автомашины эрэлт нэмэгдэх юм. Эдийн засгийн хөгжил эрс тасалдахгуй бол Хятадад гангийн хэрэглээ нэиэгдэнэ гэсэн таамаглал бутэнэ» гэв.

Эдүгээ АНУ, Япон болон ЕХ-ны орнууд хураамж тогтоож, хятадын хямд гангийн дайралтаас өөрсдийгөө хамгаалж байна. Гэвч хятадын чанар сайтай гантай өрсөлдөхэд ийн арга зам үр дүнд хүрэхгүй. Тэгвэл тэргүүний технологийг Хятадад уламжлахыг хориглож болзошгуй. Гэвч энэ чиглэлээр Хятадыг тогтоон барихад хэцуу байгааг ТиссенКрупп Тайлоред Бланксыг худалдсан хэлэлцээр харуулж байна.