2012 БНХАУ-д японы эсрэг узэл санаатай холбогдон машины худалдаа нь өсөн нэмэгдэнэ гэж Емнед Солонгосын Hyundai Motor Co, Kia Motors Corp авто концернууд таамаглаж байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр энэ оны ур дүнгээр компаниуд урьд төлөвлөснөөсөө илүү 1 сая 250 мянган машин худалдаж болзошгуй. Өмнөд Солонгосын дээрх хоёр компанийн нийт худалдаа 128 машин хуртэл өсөн нэмэгдсэн нь 2011 оны мөн үеийнхээс 9,5 хувиар илуу их байна. БНХАУ Японы хоорондын харилцаа хурцдсан учраас японы ДНБ энэ оны 4 дэх улиралд багасаж мэдэхэд шинжээчид анхаарлыг хандуулав. Гэвч таамаглал нааштай байсан ч өнөөдөр Сеулийн биржэд Hyudai компанийн хувьцаа 0,8 хувиар унав. Энэ оны эхний гурван улирлын ур дүнгээр Өмнөд Солонгосын эдгээр авто үйлдвэрлэгчдийн дэлхийд худалдсан машины тоо санснаас 4 хувиар бага байна гэж Macguarie Group-ын шинжэчид мэдэгджээ.