Өнөөдөр Өмнөд Солонгосын эрх баригчдаас хорт бодис гадагшаа нэвтрэн гарсан химийн заводын эргэн тойрны нутгийг «гай гамшигт бүс» хэмээн зарлав. 9-р сарын 27-нд Hube Global химийн заводад дэлбэрэлт болсны уршгаар Сөүлээс зүүн-өмнө 200 км зайтай орших аж уйлдвэрийн төв Гуми хотод 8 тонн фтор ус төрөгчийн хүчил асгарав. Үйдвэрийн таван ажилчин амь үрэгджээ. Орон нутгийн бас 3 мянган оршин суугч бие муу болж, эмч дээр очсон тухай «Йонхап» агентлагаас мэдээллээ. Орон нутгийн эрх баригчид хэрэг явдлыг мөрдөн байцааж эхлэв. Ослын уршгаар 300 орчим хүнийг ойр хавийн тосгодоос аюулгүй нутагт нүүлгэв. Мөн хүчил хүний нуд, арьсанд хортой нөлөөлж, амьсгаалах замыг хаадаг. Осол ойр хавийн хөдөө аж ахуйн талбай, мал сүрэгт хохирол учруулав.