Dragon хүвийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн ачаа тээврийн сансрын хөлөг арилжааны анхны нислэг ОУСС руу хийж эхлэв. Dragon сансрын хөлөг бухий Falcon 9 зеегч пуужин москвагийн цагаар о4 цаг 35 минутэд хойд америкийн Флорида муж улсын Канаверал хошууны сансрын хөлгийн буудлаас нисч гарав. Энэ удаагийн нислэг NASA, Space X компанийн хоорондын 1,6 тэрбум долларын өртөг бухий хэлэлцээрийн хурээнд хийх 12 цуврал нислэгийн анхных нь.5-р сард Dragon ОУСС руу үзүүлэн танилцуулах нислэг хийсэн билээ. Үрьд улсын хөрөнгөөр үйлдвэрлэсэн сансрын хөлөгүүд л станц руу нисч байсан. АНУ арилжааны нислэг хийж эхлэсэн учир ачаа түүний дотор эрдэм шинжилгээний туршилт хийх материал станцад тээвэрлэж мэднэ. 2011 онд олон удаа ашигладаг сансрын хөлгийн хетелберийг зогсоосноос хойш АНУ ийн боломжоо алдсан билээ.