«Хойд урсгал» орос-германы хийн хоолойн 2 дахь ээлжийг ашиглалтад оруулах ёслол енеедер Финий булангийн эрэг хавийн «Портовая» шахуургын станцын талбайд болно. «Интерфакс» агентлагийн уламжласнаар шинэ хийн хоолойг баян эцэг эх нь 1-р ангийн сурагч хүүдээ бэлэглсэн спортын хүчирхэг машинтай зуйруулж болно. Ийн сайхан машиныг зөв сайн ашиглахын тулд хүүхэд байзнах ёстой. Хийн хоолойн анхны ээлжийг одоогоос 11 сарын өмнө ашиглалтад оруулжээ. Урьд «Газпромын» ашиглаагуй цоо шинэ маш нарийн тоног төхөөрөмж аажмаар хэвийн ажиллаж эхлэв. Хийн хоолой дээд зэргийн ачаалалтай ажиллаж чадахаа практик хэрэг дээр нотлон харуулав. Гэвч хоолойг гуравны нэгээр хийгээр дуургэв. Европын зах зээлд шатдаг хий илүүдсэн учир шинэ гэрээ хэлэлцээрээр «Хойд урсгал» хоолойгоор хий дамжуулаагуй. Хуучин гэрээ хэлэлцээрээр Украиныг дамжин нэвтрэх хийг л дамжуулж байна. «Газпром» « тээвэрлэ эсвэл тел» болзлоор хийн хоолойнуйлчилгээний бух уйлдвэрийг худалдан авчээ. Nord Stream хоолойн 2 дахь ээлжийг ашиглалтад орулснаар компани уйлчилгээнд жилд 1,5 тэрбум ам доллар телех юм. Хийн хоолой бурэн ачаалалтай ажилласан цагт Газпромын тариф маш ашигтай болно. 1 мянган шоо метр хийг 100 км -т дамжуулахад 2 доллар 22 цент өөрөөр хэлвэл нийт хоолойгоор дамжуулахад 27 доллар төлөх юм. Энэ нь Украиныг дамжин нэвтрэхээс 1,5 дахин хямд байна. Хямдрал европын эдийн засаг ба цаг уурын байдлаас шалтгаална. Энэ өвөл цас ихтэй хуйтэн болно гэж цаг уур судлаачид таамаглав.