Ливийн парламент Мустафа Абу Шагураг ерөнхий сайдын албан тушаалаас огцоруулж, түүнээс санал болгосон засгийн газрын бурэлдэхуунийг хэрэгсэхгүй болгов. Урьд Ливийн засгийн газрын бурэлдэхүүнд 29 сайд байсан бол ечигдер Абу Шагур дөнгөж 10 сайд бухий нэрсийн жагсаалтыг санал болгов. Парламент ерөнхий сайдын санаачилсан анхны цэсийг пүрэв гаригт хэрэгсэхгүй болгожээ. Одоо конгресс ойрын гурван-дөрвөн долоо хоногийн дотор шинэ ерөнхий сайдыг сонгох ёстой. Абу Шагур Муамар Каддафигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш сонгогдсон анхны ерөнхий сайд байсан. Тэрээр 9-р сарын дүндүүр мөн албан тушаал хашиж эхлэсэн билээ.