Цөмийн ба хими, биологийн зэвсэггуй бус Ойрхи Дорнодод байгуулах асуудлаархи олон улсын бага хурал 12-р сарын 2-р хагаст Хельсинкид хуралдаж болзошгуй гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонин мэдээллээ. Бага хурлыг 12-р сарын 18-20-нд зарлан хуралдуулахаар урьдчилан товложээ. Орос улс туунийг зохион байгуулагчийн нэг юм. Гэвч бага хурал болно гэж лавтай хэлж болохгуй. Иран, Израиль зэрэг бус нутгийн гол хоёр улс түүнд оролцохоос татгалзав. Хельсинкид хуралдаж мэдэх бага хурлыг бараг 40 жил хулээсэн гэж сонин тэмдэглэжээ.

НУБ-ын ЕА цөмийн зэвсэггуй бус Ойрхи Дорнодод байгуулах анхны тогтоолыг Ираны санаачилгаар бур 1974 онд батласан билээ. Хожим хими,биологийн зэвсгийг бус нутгаас зайлуулахыг санаачилжээ. Зөвхөн 2010 онд дипломат ажилтнууд Ойрхи Дорнодыг уй олноор хөнөөгч зэвсгээс ангижрасан бус болгож хувиргах замаар хийх анхны алхамуудыг тодорхойлох бага хурлыг 2012 онд зарлан хуралдуулахаар тохиролцсон гэж «Коммерсант» сонинд бичжээ.