Өнөөдөр Дэлхийн банк 2012 оны хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг экспорт, хөрөнгө оруулалт буурсан учир 7,7 хувь хүртэл доошлуулав. Өнгөрсэн онд мөн үзүүлэлт 9,3 хувь байсан юм. Үүний хамт 2013 онд эрх баригчдаас урамшуулах арга хэмжээ авч, дэлхийн худалдаа идэвхжсний ачаар Хятадын ДНБ-ний өсөлтийн хурдац 8,1 хувь хүртэл өсөн нэмэгдэнэ гэж Дэлхийн банк үзэж байна.Ази Номхон далайн бус нутгийн эдийн засгийн өсөлт 2011 онд 8,2 хувь байсан бол энэ онд 7,2 хувь хүртэл буурна гэж Дэлхийн банкны шинжээчид үзэж байна.