Хятадын Huawei,ZTE алсын харилцаа холбооны томоохон компаниуд АНУ-ын аюулгуй байдалд заналхийлж байна. Америкийн компаниудаас тэдгээртэй бизнесийг нэгтгэх талаар гэрээ хэлэлцээр ул байгуулвал зохино гэж АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрохлэсэн хорооны жил дутмын илтгэлд өгүүлжээ. Франс Пресс агентлаг илтгэлийн төслийг авчээ. «Хятадын хоёр компани гадаад улсын нөлөөн дор байгаа учир тэдгээрт итгэж болохгуйг ил, нууц баримт мэдээлэл харуулж байна. Энэ нь АНУ ба манай орны системуудэд аюул учруулж мэднэ гэж» баримт бичигт өгүүлснийг Франс Пресс агентлаг дурдав. Хятад дээрх хоёр компаниа аж үйлдвэр, цэргийн тагнан турших ажиллагаанд ашиглаж мэднэ хэмээн Вашингтон үзсэн учраас Тагнуулын асуудал эрхлэсэн хорооноос мөрдөн байцаажээ. БНХАУ-ын засгийн газартай холбоотой гэсэн бух зэмлэлийг Huawei,ZTE компаниуд няцаав. Эдгээр компанийн удирдагчид 9-р сард АНУ-ын парламентын хорооны хуралдаан дээр үг хэлж, улс төр биш бизнест л анхаарлаа төвлөрүүлснээ онцлосон билээ.