Туркийн талаас Сирийн нутаг дэвсгэрийг ахин буудсан тухай өнөө шөнө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Өчигдөр сирийн талаас харвасан сум туркийн хилээс 150 км зайтай орших Хатай мужид тэсрэсний дараа буудлагаа үргэлжлүүлжээ. Лхагва гаригт адилхан будлианы уршгаар таван хүн амь үрэгдсэн билээ. Туркийн парламент Сирийн нутаг дэвсгэрийг оролцуулан улс дамнасан цэргийн ажиллагаа явуулах тухай засгийн газрынхаа шийдвэрийг сайшааснаас хойш туркийн талаас Сирийг таван өдөр дараалан буудаж байна. Сирийн засгийн газрын эсрэг самуун дэгдээгчид туркийн Хатай мужаас холгуй засгийн газрын хамгаалах боомтыг булаан эзлэснийг хэдэн мэдээлэлд заасан билээ. Өнгөрсэн амралтын өдрүүдэд сирийн хойд нутагт засгийн газрын цэрэг босогчдын террорын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэв. Дамаскын төвд минажуулсан автомашиныг дэлбэрсний уршгаар нэгэн цагдаа амь үрэгдэв. Орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн уламжласнаар хэрэг явдал Сирийн нийслэлийн цагдаагийн газрын байшингаас холгуй болжээ. Сирийн «Сана» мэдээллийн агентлаг будлианыг террорын ажиллагаа хэмээн нэрлэв. Дэлбэрэлтийн улмаас цагдаагийн төв байрны байшинг эвдрэв.