Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпын наадмын бамбарыг аялуулах анхны үзүүлэлт Москвад боллоо. Олимпын бамбар аялах замыг энэ арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Уламжлал ёсоор бамбарыг Грек улсад асаах бөгөөд 2013 оны 10-р сарын 7-нд Москвад авчрих юм. Олимпын бамбар аялах зам нь 65 мянган километр бөгөөд энэ нь Дэлхийн экватороос урт байгаа юм. Олимпын бамбар тус улсын бараг бүх нутаг дэвсгэрээр аялах юм. Энэ арга хэмжээнд ОУ-ын янз бүрийн бүс нутгийн 14 мянган бамбар баригч, 30 мянган сайн дурынхан оролцоно гэж тооцож байгаа юм байна. Олимпын бамбар аялалынхаа явцад Хойд туйлд очиж, Байгал нуурын гүнд шумбаж, Эльбрусын оргилд гарч, Байконурын сансарын буудлаас хөөрч сансарт хүртэл очих юм байна. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар энэ бамбар 2 мянга гаруй суурин газраар аялах ёстой бөгөөд ер нь бол 2014 болох ёстой юм байна. 2014 оны 2-р сарын 7-нд Өвлийн Олимпын наапам нээгдэх өдөр олимпын бамбар Сочи хотод ирэх ёстой юм.