Спортын хөгжөөн дэмжигчдийг олноор нь ирүүлэх арга хэмжээ ОУ авах гэж байна. Сочи хотод болох Олимпын наадмын үеэр зочид буудлын үнийг хямдруулна. 2018 оны зун болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гадаадынхан визгүй зорчиж болно.

Сочийн Олимпын наадмын үеэр 98 багц медалийн төлөө тэмцэх болно. Энэ нь 2010 онд Ванкуверт болсон наадмаас 12 медалиар их байгаа юм. Наадмын хөтөлбөрт цанатай акробатын үсрэлт хийдэг слоп-стайл, сноуборд, трамплинаас үсрэх эмэгтэйчүүдийн тэмцээн зэргийг шинээр нэмж оруулсан байна. Эдгээрээс болоод энэ удаагийн Өвлийн Олимп нэг өдрөөр урт 18 өдөр үргэлжлэх юм. Наадмын үеэр тус хотод 600 мянган хүн ирнэ гэж үзэж байна. Зохион байгуулагчид нь энэ үеэр зочид буудлын уян хатан үнийг санал болгоно гэж “Сочи-2014” зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко тэмдэглэсэн байна.

“Наадмын үеэр зочид буудлууд маш хямдхан үнэ санал болгоно. Жишээ нь, 3 одтой буудлын нэг хүний өрөө 133 доллар байх юм” гэж Дмитрий Чернышенко “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Одоо Сочи хотод мөсөн ордон, тэшүүрийн ордон нээгдээд байна. Эдгээр нь наадмын дараа ОУ-ын томоохон үзэсгэлэнгийн танхимууд болох ёстой юм. Мөн керлингийн төв, дэлхийн хамгийн аюулгүй бобслейн зам нээгдээд байна. Одоо барилгын ажил нь дуусах шатандаа ороод байгаа “Фиш” цэнгэлдэх хүрээлэнд 2014 оны 2-р сарын 7-нд Өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа болно. Энэ цэнгэлдэх хүрээлэнг дэлхийн томоохон театрийн талбар болгон хувиргаж болон тийм нарийн технологоор барьж байгаа юм. Энэ цэнгэлдэх хүрээлэнтэй ижил хүрээлэн дэлхийд байхгүй юм. Олимпын тоглолт дууссны дараа тэнд 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн тоглолт болох юм. Манай гаригийн аврагын энэ тэмцээний хагас шигшээгийн хоёр дахь нийслэл нь Санкт-Петербург болох юм. ОУ-д ирэх хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг визгүй зорчуулахаар төлөвлөж байна гэж 2018 онд ОУ-д дэлхий аврагын тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн Александр Жоржадзе ярьж байнан

“Дэлхийн хөл өмбөгийн аврагыг үзэх тасалбар худалдаж авсан хүмүүсийг визгүйгээр зорчуулья гэсэн саналыг засгийн газарт тавиад байна. Дэлхийн аврагын тасалбартай хүмүүс тэмцээн болж байгаа хотуудын хооронд үнэгүй зорчиж болно” гэж Александр Жоржадзе тайлбарлалаа.

Калининградаас Екатеринбург хүртэл ОУ-ын европын хэсэгт нэг сар үнэ төлбөргүй зорчуулахаар төлөвлөж байна. Дэлхийн аврагын төгсгөлийн тоглолт 1980 оны Олимпын наадамд зориулан барьсан домогт “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болно. Ирэх жил тэнд сэргээн засварлалт хийнэ. Үүний үр дүнд үзэгчдийн суудлыг 90 мянга хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.