Америкийн илбэчин Дэвид Блейн өөрийн ээлжит “үхлийн” үзүүлбэрээ үзүүлж байна. Нью-Йорк хотын нэгэн байшин дээр байрлуулсан 6 метрийн өндөр баганан дээр тэрээр баасан гаригийн орой гарч зогссон байна. Тэрээр тэнд 3 хоногийн турш 1 сая вольтын хүчдэл дор зогсох юм. Түүний эргэн тойронд байрлуулсан трансформатороос үргэлжлэн цохиж байгаа цахилгаанаас хамгаалах болдоор хийсэн хуяг тэрээр өмссөн ба нүдийг нь хэт ягаан туяанаас хамгаалах шилтэй дуулга бас өмссөн байна. Харин илбэчин маань төмөр ултай гутал өмсчээ. Түүний хувцас руу юм уухад зориулсан хоолой оруулж өгсөн байна. Хэрвээ Блейн тохиолдлоор “болдон” гараараа нүүрнийхээ ил хэсэгт хүрвэл аюул болно. Тэгвэл түүний биеэнд маш хүчтэй тог орох юм. Энэ үзүүлбэрийг интернетээр шууд дамжуулан үзүүлж байна. Усаар дүүргэсэн саван дотор байхдаа амьсгалаа 17 минут түгжих, зөвхөн ус, агаар орох нүхтэй мөсөн саван дотор 61 цаг суух, хоёр метрийн гүнд булсан шилэн авсан дотор долоо хонох зэрэг дээд амжилтуудыг Блейн урьд нь тогтоосон юм.

Гэрэл зураг