Москва орчмын Переделкино сууринд ЮНЕСКО-гийн ивээл дор “Өрөвчхөн зүрхний үлгэр” хүүхдийн олон улсын уралдаан эхэллээ. Энэ уралдаанд оролцогчид өөрсдөө үлгэр зохиож, зургыг нь зурж, өөрсдөө хүүхэлдэйн кино бүтээх ёстой юм. Зохион байгуулагчид нь албан ёсны нээлт хийхийн оронд зураг болон хүүхэлдэйн киноны зургаар мастер класс явуулсан байна. Переделкиногийн уралдаанд оролцогчдыг бүгдийг нь ялагчид гэж зарласан байна. Учир нь тэдний бүтээлийг 20 орноос ирүүлсэн 4000 бүтээлээс шилж авсан юм. “Энэ дэлхийд болж байгаа бүхэнд хүүхдүүдийг сайхан сэтгэлийн үүднээс ханддаг болгох нь” энэ уралдааны зорилго байсан юм гэж уралдааныг зохион байгуулах хорооны тэргүүн Таьяна Шахновская ярьсан байна.