Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 60 нас хүрч байна. Тэрээр төрийн дээд албан тушаалыг 13 дахь жилдаа хашиж байгаа ба энэ нь түүний төрийн дээд албанд тэмдэглэж байгаа 3 дахь ой нь юм. Ямарч холын аян, цагын ямарч бүс, жилийн ямарч улирал, сэтгэл санааны байдал, бие нь чилээрхэг зэргээс үл хамааран ерөнхийлөгч ажлаа л хийж байгааг нь оросууд өдөр бүр ажиглаж түүний ажиллах чадварыг гайхан бишэрдэг юм. Владимир Путин “ажлын” гэдэг нэрийн дор Сочид долоо хоног амардаг ч юм уу, акт аваад гэртээ хэвтэж байсан нэг ч тохиолдолыг сэтгүүлчид бодоод, бодоод олохгүй байна. Урьд нь болж байсан ерөнхий сайд Путины, ерөнхийлөгч Путины төрсөн өдрийг тэр ажил дээрээ л тэмдэглэж байлаа. Харин 55 насныхаа ойг удирдагч нөхдүүдийнхээ хамтаар Кремльд багахан хэмжээний үдшийн зоог барин тэмдэглэж байсан байна. Путин өргөн дэлгэр баяр ёслолоор төрсөн өдрөө тэмдэглэх дургүй, харин 10-р сарын 7-нд Нева мөрний эрэг дээрх төрсөн хот Санкт-Петербургтээ л очих дуртай юм. Энэ удаа ч тэр мөн адил Тажикстан улсад төрийн айлчлал хийгээд буцаж ирснийхээ дараахан тийшээгээ явах болно.