«Оросоор аялах нь» булангийн өнөөдрийн нэвтрүүлгийг БНТатарстан Улсын нийслэл Казан хотод зориуллаа. 1,5 сая хүн амтай хотыг Орос улсын 3 дахь нийслэл гэдэг. Казан Москвагаас зүүн 800 км зайтай Ижил мөрний эрэг дээр оршдог.

Казан хотын түүхийн цөөнгүй нууцыг тайлаагуй. Нэгэн нууц нь хотыг Монголын Өлөг-Мухаммад хаан үндэслэн байгуулсантай холбоотой. Тэрээр бур 1437 он хуртэл Алтан Ордны хаан байв. Өлөг-Мухаммед илбэч дээр очиж, шинэ хотын сүүрь хаана тавих вэ гэж асуужээ. Казан хэмээх тогоонд ус хийж,дор нь гал асааж, тэрэг дээр тавьж морио хурдлуул. Казан тогооны усан буцласан газар хотынхоо суурь тавиарай гэж илбэч зөвлөжээ. Иймээс хотыг Казан гэж нэрлэсэн юм.

Казан эхний 500 жилийн түүхэндээ Алтан Ордны бүрэлдэхүүнд улс төрийн томоохон төв ба хаант Казан улсын нийслэл байсан юм. XVI зууны дундуур хотын түүх Оросын Догшин Иван хаантай нягт холбоотой болжээ. Тэр үеэс хойш хотын түүхийн шинэ үе хаант Орос улсын бүрэлдэхүүнд эхлэв.

Өнөөгийн Казан хот янз янзын ард түмэн, шажин шутлэг, соёл ув тэгш оршин хөгжих бэлэгдэл болсон юм. Хотын уран барилгын сувд-Казанийн хэрэм Оросын уран барилгын хамгийн гоё цогцолборын нэг билээ. Хотын хамт нэг зэрэг сүндэрлэн боссон хэрэм Булгарын ван, Чингис хааны дайчид, Алтан ордны хаад болон Оросын эзэн хаадыг «сануулж» байна. Оросын ба татарын дурсгалууд, үнэн алдартны ба лалын сум хийд Казанийн Кремлийн дэвсгэр нутагт зэрэгцээ оршиж байна.

Благовещенский дуган, Кул-Шариф лалын сум, Сююмбике цамхаг, БНТатарстан Улсын төрийн тэргүүний өргөө өндөр цагаан хэрэмийн цаана харагдана.

Благовещенский дуган бол Казан хотын анхны чулуун барилга юм. Түүнийг XVI зууны дундуур Догшин Иван хааны зарлигаар барьж эхлэсэн. Түүнээс хойш дуганыг удаа дараа сэлбэн шинэчлэжээ. Дундад зууны дотоодын чимэг, ханын зургууд нь өнөө болтол хадгалагдаж ирсэн байна. Тухайн үед дуганд XV- XVI зууны үнэт гар бичмэлүүдийг цуглуулсан билээ. 1606 онд Москвад хэвлэгдэн гарсан христосын шажны судар хосгүй бутээлуудий нь нэг юм. Одоо түүнийг Татарстаны үндэсний музейд үзэж болно.

Хэрэмийн цамхагуудыг сонирхон үзвэл «хазайсан» Сююмбекейн цамхаг анхаарлыг татаж байна. Цамхаг 2 метрээр хазайжээ. Түүнийг Казанийн сүүлийн хатан хааны нэрээр нэрлэжээ. Домогт өгүүлснээр Догшин Иван хаан татарын гоё хатаныг гүйх хүмүүсийг Казан руу явуулжээ. Гэвч Сююмбике Москвагийн хатан хаан болох саналыг няцаав. Тэгээд Догшин Иван хаан том армии - тайгаа хамт хотын ханад ойртож, Сююмбике надтай гэрлэхгүй бол Казан хотыг үнсэн товрог болгоно гэж сүрдүүлсэн аж. Сююмбике казанийн оршин суугчдыг аврахын тулд гэрлэхийг зөвшөөрч, өр бусын бэлэг- цамхаг өөртөд нь бэлэглэхийг хүсэв. Казанийн хамгийн өндөр цамхагийг дөнгөж 7 өдрийн дотор барьж босгожээ. Хусэлтий нь биелүүлээд найр хийв. Хуримын үеэр Сююмбике Казан хотоо суулчийн удаагаа харахаар цамхаг дээр гарчээ. Бусгуй төрөлхи хотоо орхиж явж чадахгүйгээ ойлгож, гаслан уйлаж, доошоо харайжээ.

Кул-Шариф сумийг 2005 онд Казан хотын 1000 жилийн ойгоор хэрэмийн дэвсгэр нутагт нээсэн юм. Экскурси хөтлөгч Руслан Зарипов хэлэхдээ: «Тэр Европт хамгийн томд орох Татарстаны гол сум болсон. Кул-Шариф бол хаант Казан улсын хамба, лалын нэрд гарсан шажин судлаач, соён гэгээрүүлэгчийн нэр юм. Тэрээр Догшин Иван хаан Казан хотыг дайран эзлэсэн үед амь үрэгджээ. Тэр үед лалын дуганыг ч галдан шатаасан билээ. Түүнээс хойш 500 жил өнгөрсний дараа эртний сумийг сэргэн босгосон байна» гэв.

Энэ байшин архитектурын ер бус хэлбэртэй. Жишээ нь бөмбөгөр орой нь татарын хаадын малгайн хэлбэртэй. Казан бууж өгсний дараа хааны малгайг Москва руу авч явсан билээ. Одоо түүнийг Москвагийн Кремлийн Зэвсгийн үзэсгэлэнгийн танхимд үзэж болно. Цогц сум шажны төдийгүй соёл гэгээрлийн ба эрдэм шинжилгээний ажил явуулах зорилготой. Мөргөл үйлдэх танхимуудаас гадна оросын анхны лалын соёлын музейг нээжээ. Энд 2000 гаруй үзмэр тухайлбал гар бичмэл, эрх, ёслолын хувцас хунарыг дэлгэн тавьжээ. Хамгийн эртний үзмэрууд нь Х зуунд хам- рагдаж байна.

Казан хотын тухай ярианд Зиланта уулыг дурдахгүй байж болохгүй. Энэ нь Татарстаны домогт газрын нэг билээ. Түүнийг Казан хотыг ивээгч, бух могойн хаан, луу маягийн Зиланта амьтны нэрээр нэрлэжээ. Үлгэр домогт өгүүлснээр Казан хотын оршин сүүгчид үй түмэн могой хотын амьдралыг саатуулсан үед түүнд алт егчээ. Алт авсан могойн хаан Казаниас гарч явахыг бух могойд тушаажээ. Түүхийн баримт энэ улгэр домогийн үндэс болсон. Тухайн үед бус нутаг могой дүүрэн байсан. Хожим могойн тоо эрс цөөрсэн байна. Өөр нэгэн үлгэрт өгүүлснээр Зиланта бол нууц хавцалд буюу Кабан нуурын ёроолд далд хийсэн хааны алт эрдэнийн манаач юм. Тэр өөртэд нь даалгасан баялгийг өдөр шөнөгүй манаж байна…

Одоо ажиллаж байгаа лалын сум уулын оргилд оршино. Гонхон дээр нь гарч хотын узэсгэлэнт дуурэг, гайхамшигт хэрэм үзэж болно.

Казан хотын түүхийн дурсгалын нэг бух шажны сумд очвол зохино. Хотод галт тэргээр орох үер вагоны цонхоор харвал Ижил мөрний эрэг дээр сүндэрлэн боссон сум гэнэт нүдэнд тусана. Энэ сумд дэлхийн 16 шажны танхим зэргэлдээ оршиж байна. Дэлхийн бух шажин адилхан чухал байна. Тэдгээрийг ялган зааглаж, шажин дундын маргаан үүсгэх учиргуй гэж энэ сумийг үндэслэн байгуулагчид үзэж байна.

Казан хотоор аялах замдаа «чак-чак» үндэсний амттай идээ амсаж уз дээ. Чак-чакыг гурил, зөгийн балыг хольж хийдэг. Чак -чак татар ард түмний зочломтгой заншлын бэлэгдэл болсон. Түүнийг ямар ч тохиолдолд бэлэглэж болно. Оросууд талх, давсаар зочныг тосч авах заншилтай. Татарууд зочноо чак-чакаар дайлаж байна. Дашрамд хэлэхэд хотын 1000 жилийн ойд зориулан хийсэн 1 тонн жинтэй чак-чакыг Гиннесийн дээд амжилтын номд оруулж буртгэжээ.

Дэлхийн 100 мянга орчим аялагч, хөгжөөн дэмжигч 2013 оны Дэлхийн зуны Универсиадын үеэр Казан хотноо цугларах юм. 2018 онд ч Орос улс дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах үеэр түүнээс цөөнгүй зочид ирнэ. Казан мөн тэмцээний нэгэн талбай болох юм. Орон нутгийн тамир- чид бух Оросын ба олон улсын тэмцээнүүдэд туруулж байгаа нь Казан хотын спортын нэр хүндийг бэхжүүлж байна. Оросын «гуравдахь нийслэл» гэгдсэн Казан хот аажмаар түүний спортын нийслэл болон хувирч байна.