Евро буст гарсан хямрал засгийн газраас яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Өрнөдийн эдийн засгийн хөгжил саатсны улмаас санхуугийн үйл явцын төв дорнодод шилжив. Орос улс макроэдийн засгийн тэргүүлэх үзүүлэлттэй шинэ үед шилжиж байна. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах нь одоо Москвагийн хүвьд урьтлал болсон. Москвад ВТБ банкаас зарлан хуралдуулсан «Орос дуудаж байна!»хэмээх хөрөнгө оруулалтын форумд цугларсан дэлхийн тэргүүлэх эдийн засагчид чухам энэ сэдэвд гойд анхаарал тавьжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Оросын макроэдийн засгийн үзүүлэлтүүдийг хөндөн хэлэхдээ: «Төрийн өр ДНБ-ний бараг 10 хувь эзлэж байна. Харин гадаадын хөрөнгө оруулагч-зээллүлэгчдээ тавьсан өр дөнгөж 2,5 хувь байна. Алтвалютын нөөц 522 тэрбүм ам долларт хүрсэн.Инфляци 6,1 хувь байна. Энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн бага хэмжээ» гэв.

Эдгээр үзүүлэлт Орос улсад дэлхийн хөрөнгө оруулах хамтын нийгэмлэгийн сонирхолыг хандуулахад нөлөөлнэ гэж Британийн сангийн яамны тушмэл байсан макроэдийн засгийн стратегийн талаархи шинжээч Нил МакКиннон үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Олон улсын валютын сангийн тоо баримтуудаас харахад Орос гадаадад хамгийн бага өртэй улсуудын тоонд орж байна. Энэ нь түүнийг олон улсын херенге оруулагчдад сонирхолтой болгож байна. Гэвч энэ нь Орос хямралд нэрвэгдэхгүй гэсэн үг биш. Дэлхийн эдийн засгийн өсөлт саатах явдал ямар нэг хэмжээгээр нөлөөлж мэднэ. Гэвч Оросын байдал ерөнхийдөө муу биш» гэв.

Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэн явдал эдийн засгий нь хөгжлийг урагш ахиулах чухал алхам болсон. Улс орны үйлдвэрлэл засгийн газрын хамгаалалын тур хөтөлбөрт хамрагдана гэж сангийн дэд сайд Алексей Моисеев хэлээд: «Засгийн газраас Дэлхийн худалдааны байгуулагад элсснээс болж хохирох улс орныхоо үйлдвэрлэгчдийг хамгаалах арга барилыг боловсруулсан. Гэвч байнгын хамгаалалд авахгуйг тэмдэглэх хэрэгтэй. Байнга хамгаалвал шинэчлэл ахихгуй. Эдийн засгийн хууль ийм байдаг. Оросыг ДХБ-д тохируулах тур зуурын арга хэмжээ авсан. Тохирч нийцсний дараа оросын үйлдвэрлэлийн шинэчлэлийг ахиулж чадна» гэв.

Орос улс ДХБ элсэж, дэлхийн үйлдвэрлэлийн гол сүлжээнд нэгдэх нь ашиг тустай гэж «ВТБ Капиталын» тэргүүлэх эдийн засагч Максим Орешкин хэлээд: «Хятадад үйлдвэрлэлийг байрлуулснаар олсон ашиг бараг угуй болсон. Иймээс олон компани үйлдвэрлэлээ Орост байрлуулахыг сонирхох бололтой. Орос ДХБ-ын гишүүн болсон нь үүнд чухал. Тэгнээр манай орныг дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд нэгдүүлэх нөхцөл бүрэлдэж төлөвшинэ» гэв.

Гадаад дотоодын хөрөнгө оруулалт Оросын хувьд гол урьтлалын нэг болсон. Хөдөө аж ахуй,инноваци бол хөрөнгө оруулах хэтийн төлөвтэй салбар хэмээн эдийн засагчид узэж байна. Санхуугийн хүурээ гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг бас татах бололтой.

Дэлхийн тэргүүлэх эдийн заасгчид «Орос дудаж байна!» форумд 4 дэх удаагаа оролцов. Анхны чуулга уулзалт 2007-2009 оны дэлхийн хямрал гаарсан үед болсон билээ. Одоо дэлхий дахин Дорнод гол үүрэг гуйцэтгэх эдийн засгийн шинэ үед шилжиж байна гэж эдийн засагчид узсэн юм. Газар зуйн байрлал нь Оросыг Ерне Дорныг холбох нэг ёсны гуур болгосон. Иймээс Орос улс шинэ бодит нөхцөл байдлаас аль болох их хэмжээний ашиг олох боломжтой байна.