Оросын тамирчид Сочид 2014 оны Олимпийн наадамд амжилт гаргахын тулд 15 алтан медаль хүртэх ёстой гэж Оросын Олимпийн хорооны тэргуун Александр Жуков москвагийн нэгэн сургуульд олимпийн хичээл заах үеэрээ мэдэгдэв.

Александр Жуков Оросын Паралимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев, Лондоны Олимпийн мөнгөн шагналтан жудоч Александр Михайлин нартай хамт олимпийн хичээл заахаар очжээ. Оросын Олимпийн хорооны тэргүүн олимпийн хөдөлгөөний түүх болон олимпийн үнэ цэнэт зүйл, уриа, бэлэгдэлийн талаар сурагчдад өгүүлэв. Түүнчлэн Александр Жуков оросын тамирчид саяхан Лондонд болж дууссан Олимпид хэрхэн өрсөлдөснийг дугнэн мэдээлэв.Их Британийн нийслэлд оросын тамирчид нийт 82 түүний дотор 24 алтан, 26 мөнгөн, 32 хүрэл медаль хүртэв.

Орос улс Олимпийн наадмыг зохион явуулах эрх эдлэснээс хойш хүүхдүүд спортыг илүү их сонирхох болсныг Оросын олимпийн хорооны тэргүүн тэмдэглэн хэлээд: «Саяхны олимпийн наадам сонирхолыг дээшлүүлэхэд нелеелсэн нь дамжиггүй. Хүүхэд залуучууд Лондоны Олимпи, Паралимпийг харсан. Тэд Олимпийн наадмын явцыг хараж олимпийн талаар илүү их мэдлэгтэй болвол спортоор хичээллэхийг хуснэ. Мэдээжээр улс орон Олимпийн зохион явуулах нь спортод сонирхолыг их татахад нөлөөлдэг. Сочийн Олимпи залуучудын сэтгэл татаж байна. Маш олон хүүхэд түүнд сайн дураараа туслахыг хуссэн. 30 гаруй хүн нэг орон тооны төлөө өрсөлдэж байна. Бид ийн 25 мянган туслагчийг сонгож авах ёстой. Мэдүүлэг манай орны янз бурийн өнцөг булангаас ирээд байна. Хүүхдүүд олимпийн хөдөлгөөнд оролцохоор хүүхэд залуучуудын спортын сургулиудад очиж байна» гэв.

Жудоч Александр Михайлин сурагчдад бэлэг ергэв. Тэрээр олимпийн медалиэ хүссэн хүн болгонд бариулав. Сурагчид асуух боломжтой байв. Оросын тамирчид 2014 онд Сочид Олимпийн наадмын хичнээн олон медаль хүртэх төлөвтэй байна вэ? Зуны Олимпийн наадам Орост хэдийд болох вэ? гэж тэд Александр Жуковоос сонирхон асуужээ.

Гэртээ зохион явуулах Олимпийн наадмын 15 алтан медаль хүртвэл амжилт гаргана гэж Оросын олимпийн хорооны тэргүүн үзэж байна. Сочийн евлийн Олимпийн наадмын нийт 98 багц шагналын төлөө өрсөлдэх юм. Ирэх арван жид Орос улс зуны Олимпийг хүлээж авахыг эрмэлзэнэ гэж Александр Жуков хэлээд.

Яриа Н. Манайд хоёр жилийн дараа өвлийн Олимпийн наадам, 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн болох юм. Хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн ач холбогдолоороо дэлхийд хоёрт орох спортын үйл явдал юм. Иймээс Олимпийн наадам болон мөн тэмцээнийг зохион явуулаад 2020 онд Зуны олимпийг хүлээж авах хүсэлт тавьна гэв.

Москвагийн сургуульд заасан олимпийн хичээл 9-р сарын нэгэнд гараа авсан «Олимпийн мэдлэгийн марафон» хэмээх бух оросын өргөн цар хүрээтэй боловсролын арга хэмжээг дүгнэв. Нэг сарын дотор улс даяар 4 сая гаруй сурагчад олимпийн 100 мянга гаруй хичээл заажээ. Ийн хичээл сургуулиудад уламжлал ёсоор заана гэж Александр Жуков амлав.