Хятадын Жэнжоу хотын заводад гарсан ажилчдын хоёр будлианыг зохицулсан гэж өнөөдөр тайваны Foxconn компани мэдэгдлээ. Компанийн төлөөлөгч ажил хаялтын тухай урьдын мэдээг няцаав. Жэнжоу хотын iPhone 5 угсарч байгаа заводын ажилчид ажил хаяж, үйлдвэрлэлийг зогсоосон гэж енеедер АНУ дахь China Labor Watch хүний эрх хамгаалах байгууллагаас мэдээлсэн билээ. Энэ мэдээлэл бодит байдалд нийцэхгүй байна гэж Foxconn мэдэгджээ. 10-р сарын 1-2-нд тус заводад ажилчид ба бараа таваарын чанарыг үнэлэх албаны хооронд санал зөрөлдөөн гарсныг компани хүлээсэн байна. Санал зөрөлдөөнийг арилгасан учраас үйлдвэрлэл зосоогуй гэж компани онцлов.