Өчигдөр Иорданийн олон мянган оршин суугч ардчилсан өөрчлөлт гаргахыг шаардаж, нийслэл Амманы гудамжуудад гарсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэслүүдээс уламжлан мэдээллээ. Улс орныхоо бараг бух енцег булангаас ирсэн хүмүүс сөрөг «Лалын ахан дуус» хеделгенеес зохион байгуулсан эсэргүүцлийн тэмцэл хеделгеенд оролцож, нийслэлийн гол гудамжад цугларав. Сөрөг хүчин эдийн засаг, улс төрийн шинэтгэл явуулаж, авилгалыг эцэслүүлэхийг шаардсан юм. Улс орныг сонгуулийн тойргоор буруу хуваасан учир биднийг дэмжиж байгаа хотын оршин суугчид парламентын бүрэлдэхүүнд бараг орохгуй байна гэж «Лалын ахан дуус» хөдөлгөөний гишүүд мэдэгджээ. Түүнчлэн тэд ирээдүйн сонгуульд оролцохгуйгээ мэдээлэв. Үүний өмнө Иорданийн 11 Абдалла хаан парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахаар шийдвэрлэсэн билээ. Сонгууль хэдийд явагдахыг мэдээлээгүй.