Өнөөдөр туркийн талаас сирийн нутгийг их буугаар ахин буудсан тухай туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслуудээс уламжлан мэдээллээ. Сириэс харавсан миномётын сум туркийн хил орчмын Хатай мужид тусч дэлбэрсний дараа буудсныг туркийн телевизийн суваг тэмдэглэв. Өчигдөр туркийн арми сирийн нутгийг бас буудсныг телевизийн компани дурдав. Пүрэв гаригт туркийн парламент улс дамнасан цэргийн ажиллагаа явуулах нэг жилийн мандат ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы засгийн газарт олгов. Ийн ажиллагаа Сирийн эсрэг явуулахыг бас зөвшөөрэв. Лхагва гаригийн орой Сирийн талаас харавсан сум туркийн Акчакалад тусан дэлбэрсний уршгаар таван хун амь урэгдэж, хэдэн зүүн хүн шархдасны дараагаар ийн шийдвэр гаргажээ.ө Манай орон дайн хийх гээгүй. Сири улс ноцтой алдагдлаа давтах ёсгүй гэж өчигдөр ерөнхий сайд Эрдоган мэдэгдэв. Сирид цуст сөргөлдөөн нэг жил гаруй үргэлжилж байна. Турк улсаас тусламж авч байгаа засгийн газрын эсрэг хучин ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй зэвсэгт тэмцэл хийж байна.