Xperia планшетыг үйлдвэрлэж эхлэснээс хойш нэг сар өнгөрсний дараа гологдол илэрсэн учраас түүний худалдааг тур зогсоосон гэж японы Sony Corp мэдээлсэн тухай «Ройтер» агентлагаас уламжлан мэдээллээ. Ус нэвтрэхгуй гэж зарласан планшетын гэр, дэлгэцийн заагт ан илрэв. Энэ нь хятадын Xperia гаргадаг заводын үйлдвэрлэлийн гологдол гэж Sony компанийн төлөөлегч Норико Сази мэдэгдээд худалдааг хэдийд сэргээх шийдвэр одоогоор гаргаагуй гэж нэмж хэллээ. Sony Xperia планшетыг Япон, АНУ ба европын орнуудад худалдаж байна. Эдугээ Sony ийн 100000 багаж гаргаад байна. Худалдсан бух планшетын гологдолыг арилгана гэж компани амлаад энэ тохиолдол орлогод нь их нөлөөлэхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Xperia планшет идэвхтэй өргөжиж буй зах зээлд зохих байр эзлэсэн. Харин Apple iPad урьдывн адил тэргүүний байр эзлэсэсэр байна.