Хятад Ким Чен Ыныг ХКН-ын XVIII их хурлаас наана хүлээж авах гээгүй гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс уламжлан мэдээлжээ. Бээжин их хурлыг бэлтгэж, удирдагч нь айлчлах тухай БНАСАУ-ын хүсэлтийг биелүүлээгүй. Их хурал 11-р сарын 8-нд нээгдэнэ. Одоогоор Ким Чен Ынд Бээжинд аваачих юм алга гэж БНХАУ-ын ГХЯ-ны нэрээ дурдаагуй эх сурвалж мэдүүлсэн байна.

Мэдээлэл үнэн зөв гэж үзэх аргагуй. Энэ нь сайн бэлтгэсэн, шуугиан маргаан дэгдээх гэсэн оролдлого байх. Бээжин Пхеньян хоёрыг муудалцуулахыг оролдож байна. Үрьд өмнө ч ийнхүү оролдсон билээ. Тухайлбал Ким Чен Ын засгийн эрхэнд гарсны дараагаар түүний эцэг Ким Чен Ирийн «улс төрийн гэрээс» гэгчийг мэдээлийн орчинд тархаав. Тэрээр өөрий нь ба Умард Солонгосын нэр хүндийг бэхжүүлэхийн тулд үрьд Хятадтай тогтоосон нягт харилцаа холбооноос холдохыг хүүдээ зөвлөсэн байна. Байдлаас харахад одоо Бээжин Пхеньянийн улс төрийн харилцаа холбооны бат бэх чанарыг шалгахыг ахин оролдож байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер хэлээд: «Эдгээр хоёр улсын хооронд яс хаяж, салган холдуулах гэсэн оролдлого үр дүнд хүрэхгүй бололтой. Хятад ч Умард Солонгос ч харилцан тохиролцох, зөвшилцэх замыг эрэх юм» гэв.

Ким Чен Ыны анхны айлчлалын тухай бур 8-р сард мэдээлсэн билээ. ХКН-ын ТХ-ны олон улсын хэлтсийн эрхлэгч Ван Зяжуйн Пхеньянд хийсэн айлчлал энэ тухай мэдээлэх үндэс болсон. БНАСАУ-ын өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийн Хятадад хийсэн бүх айлчлалыг чухам Ван Зяжуй л бэлтгэсэн билээ. Ким Чен Ыны авга, сурган хүмүүжүүлэгч Чан Сон Тхэк БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй 8-р сарын сүлээр уулзсны дараа цуу яриа гаарав. Ач хүү маань 9-р сард Хятадад айлчламаар байна гэж тэрээр хэлсэн шиг байна.

Ким Чен Ыны Бээжинд хийх айлчлалыг бэлтгэж байгаа бололтой. Гэвч Хятад засаг солигдох босгон дээр байгаа нь ямар нэг засвар оруулж мэднэ. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин хэлэхдээ: «Их хурал гэхэд гадаад улс төрийн байр сууриа бэхжуулэх нь Хятадын хүвьд чухал юм. Ямар нэг шинэ заавар, захирамж өгөх их хурлын дараа л гадаад улс төрийн байр сууринд өөрчлөлт гарч мэднэ. Их хурлаас хойш Хятадаас явуулах бодлогыг бүрэн уялдуулан зохицуулсан гэж үзэж болохгуй. Хятадын удирдлагад нэлээд их санал зөрөлдөөн гарсныг нийтээр мэднэ» гэв.

Хөрш зэргэлдээ орнудын талаархи тактикын асуудлаар ч санал шүүмжлэл явагдаж байна. Хятад БНХАУ-ын «ах» болсон нь намын удирдлагын прагматик үзултнүдэд тэр болгон бурэн таалагдахгуй байна. Эдгээр зүтгэлтний хүчин чармайлтаар Хятад улс сүүлийн жилуудэд ойрын анд, түншүүдтэй харилцаагаа зах зээлийн замд шилжүүлсэн юм. Одоогоор зөвхөн Умард Солонгосын талаар ийн бодлого явуулахгуй байна. Гэвч эдийн засгийн харилцан ашигтай хэлхээ холбоо ийн бодлого баримтлавал төлөвшин хөгжихгүй нь тод зүйл. Тэгвэл хамтын ажиллагааны загварыг шинэчлэх санал Ким Чен Ынд тавьж болзошгуй.

Цөмийн асуудлаар бодлогоо хянан узэхэд Пхеньянийг Бээжин итгүүлж чадахгуй байгаа учир «ахын» байдал эмзэг болсон. Энэ нь Хятадын олон улсын нэр хүндэд зохисгуй нөлөөлж байна. Тухайлбал холбоотондоо идэвхтэй шахалт үзүүлэхгүй байна гэж АНУ-аас Хятадыг удаа дараа зэмлэсэн билээ. Тэгвэл илүү радикал алхам хийхэд Бээжин бэлэн байна уу? Энэ асудал ХКН-ын XVIII их хурлын дараа л тодрох бололтой.