АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд бугд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромни сонгуулийн өмнөх телевизийн анхны санал шумжлэлд амжилттай оролцоод өнөөгийн төрийн тэргүүн Барак Обамагаас хоёрхон хувиар хоцорч байгааг саяхны олон нийтийн санал асуулгын үр дүн харуулав. Судалгааны үр дүнгээс харахад сонгогчдын 46 хувь нь Обамаг, 44 нь Ромнийг тус тус дэмжиж байна. Санал шүүмжлэлийн өмнө мөн зөрөө 6 хувь байсан. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 6-нд болно.