Оросын Онц байдлын яамнаас Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр өнөө өглөө 25 тонн ачаа бүхий онгоцоо Дамаск руу явуулав. Энэ нь сүүлийн сард Сири улс руу явуулсан хүмүүнлэгийн тусламжийн 3 дахь хэсэг ачаа юм. Урьд Онц байдлын яамны хоёр нисэх онгоцоор бараг 80 тонн хүнсний бүтээгдэхүүн Дамсакад тээвэрлэсэн билээ.