Өчигдөр НҮБ-ын АЗ сирийн Алеппо хотноо удаа дараа явуулсан террорын ажиллагааг буруушаасан Тунхаглалыг батлав. Ийн ажиллагаанд олон арван хүн амь үрэгдсэн билээ. «Аль-Каидатай» хамсан сулбэлдсэн «Ан-Нусра» радикал булэг Аллепод террорын ажиллагаа явуулсныг НҮБ-ын АЗ дурдаад амь үрэгдэгсдийн гэр булийн гишүүдэд эмгэнэл илэрхийлэв. АЗ-ийн гишүүн 15 улсаас гаргасан Тунхаглалд террорын аль ч хэлбэрийг буруушаажээ. «Ямар ч террорын ажиллагааг зөвтгэж ул болно. Энэ нь террористудын заасан шалтгаан, нөхцөл байдлаас шалтгаалахгуй гэж Тунхаглалд өгүүлжээ. Дипломат ажилтнуудын хэлснээр АЗ Москвагийн байр сүүрийг харгалзан Алеппод үйлдсэн ажил явууллагыг буруушаав. НҮБ-ын АЗ Сирид террорын ажиллагааг буруушаахаас татгалзсанд харамсаж байна гэж саяхан ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлсэн билээ. Лхагва гаригт Алеппод удаа дараа террорын ажиллагаа явуулсны уршгаар наанадаж 48 хун амь үрэгдэж, олон зүүн хүн шархдав.