Хятад дахь Foxconn компанийн үйлдвэрийн олон мянган ажилчин ажил хаяж, америкийн Apple компанийн iPhone 5 багаж угсрах ажлыг таслан зогсоов. Өчигдөр 3-4 мянган ажилчин шинэ багаж угсрах ажлын чанарт тавьсан хатуу шинэ шаардлагыг эсэргүүцэн ажил хаясан тухай China Labor Watch хүний эрх хамгаалах байгуулагаас мэдэгдэв. Түүнчлэн компанийн удирдлага БНХАУ үндэслэн байгуулагдсны долоо хоногийн ойн баярын үед ажиллахад хятадын ажилчдыг албадаж байгааг эсэргүүцжээ. Ажил хаялт үргэлжиж байгаа эсвэл зогссон нь тодорхой биш байна гэж өнөө өглөө «Ройтер» агентлаг тэмдэглэв. Apple компани байдлыг тайлбарлахаас татгалзав. Баримтыг цуглуулж байна. Тэдгээрийг нэгтгэн дүгнээд ажил хаялтын талаар мэдэгдэл хийнэ гэж Foxconn мэдэгджээ. 190 мянга орчим хүн хятадын тев Хэнань мужийн Жэнжоу дахь Foxconn үйлдвэрт ажиллаж байна. Apple компанийн ерөнхий захирал Тим Кук энэ оны 3-р сард тус үйлдвэрт очсон билээ. iPhone, iPad зэрэг эрэлт хэрэгцээтэй багажийг Foxconn заводуудад үйлдвэрлэдэг. Энэ компани Microsoft, Nintendo, Canon, Sony зэрэг компанитой гэрээгээр үйлдвэрлэх харицаа холбоо тогтоосон. Нийт 1 сая гаруй хун БНХАУ-ын нутаг дэвсгэрт тайваны компанийн үйлдвэруудэд ажиллаж байна. Ажилчид нь хөдөлмөрийн нөхцөлд дүргүйцэж, бур амиа хорлох тохиодол гарсантай холбогдуулан Foxconn компанийн үйллвэрүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн онд энэ компани Тайюань дахь үйлдвэрээ хаав. Тэнд 2 мянган ажилчин зодолдож, дөчөөд хүун шархдаж бэртсэн билээ.