Өчигдөр туркийн талаас сирийн нутаг дэвсгэрийг их буугаар ахин буудав. Сирийн талаас харвасан сум туркийн Хатай мужид тусч дэлбэрсний дараагаар буудсан гэж туркийн эрх баригчид мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ.Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Энэ нь суулийн өдрүүдэд турк-сирийн хил дээр гарсан 2 дахь будли ан юм. Турк дайн хийх гээгүй.Гэвч хилээ хамгаална гэж өчигдөр Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдэв. Анкара урьтаж байлдааны ажиллагаа явуулах нь эргэлзээтэй гэж шитнжээчид узэж байна. Туркийн эрх баригчид байдлыг даамжрулахаас сэрэмжлэхийн тулд хилийн дагуу нислэг хийхийх хориглосон бараг 10 км өргөн бус байгуулав. Их бууны анги салбар энэ бусийн цаанаа байх болно гэж оросын «Вести.ру» интернет-портал мэдээлэв. Засгийн газрын эсрэг хүчин ийн бус тогтоохын төлөө нэлээд удаан тэмцсэн юм. Одоо зэвсэгт булгууд хүмүүсийг ахин зэвсэглэх, хэрэгцээг нь хангах дамжлагын тушиц газраа ус орныхоо нутаг дэвсгэрт байгуулах боломжтой боллоо. Арми ийн ажиллагааг саатуулах аргагуй болсон. Террорын эсрэг ажиллагаа хүүчин хойд холбоотон улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна гэж саяхнаас үзэх боллоо. Арми нисэх хүчин, их буу хэрэглэлгүй босогчдыг улс орныхоо хойд нутгаас шахан зайлуулж чадахгуй. Иймээс засгийн газраас энэ бус нутаг хяналт тавьж чадахгуй учир террорын ажиллгааг сэргээж мэднэ. Тухайлбал Алеппо хотноо минажуулсан хэдэн машин дэлбэрэв. Үүний улмаас 30 гаруй хүн амь урэгдэж, олон зуун хүн шархджээ. Засгийн газрын эсрэг нэгэн булэг мөн террорын ажиллагааны хариуцлагыг өөртөө ногдуулав.Еереер хэлвэл тэд шаардлагатай бух юмаа хөрш зэргэлдээ Турк улсаас авч байгаа самуун дэгдээгч, эрх чөлөө, ардчилалын төлөө тэмцэгч гэгчид юм.