Аюултай хуурамч архинаас өөрийн болон гадаадын хэрэглэгчдийг аврах аргыг оросын архи үйлдвэрлэгчид бодож олсон байна. Ирэх жил зарим нэгэн архи үйлдвэрлэгчид экспортын архины ярлык дээр тусгай тэмдэглэгээ тавихаар шийдээд байна. Архи худалдаж авсны дараа нууц кодны далдалсан хэсгийг хусаж арилган кодыг сайтан дээрээс юм уу мессежийн тусламжтайгаар шалгаж болно.

Худалдан авагч ийнхүү энэ архины тухай бүх мэдээлэлийг болон үйлдвэрлэгчийн тухай бүгдийг мэдэж авна. Ийм систем ОУ-д бүр 4 жил ажиллаж байна. Хэрвээ архи хуурамч байвал түүнийг буцаан өгч мөнгөө авч болно. Харин зарсан дэлгүүрийг шалгах болно.

Хамгаалалтын далдалсан кодтой архийг бараг хуурамчаар хийхгүй байгааг туршилт харуулсан байна.Хуурамчаар хийхэд үнэхээр хэцүү юм. Одоо энэ хөтөлбөрийг гадаадад тарааж байна гэж Барааны хуурамч эсэхийг шалгадаг оросын системийн оператор “Авента-Инфо”компанийн ерөнхий захирал Сергей Мурашов ярьж байна: «Дэлхийн ямарч улсаас архи хуурамч эсэхийг интернетээр дамжуулан шалгаж болно. Энэ сайт дэлхийн аль ч цэгт хүртээмжтэй юм. Мессеж-сервис ажиллаж байгаа бүх орнууудад манай системийн ажил болон бүтээгдхүүнд хуулийн талаас нь дэмжлэг үзүүлдэг түншүүд байгаа юм» гэж тэр ярилаа.

Барааны хуурамч эсэхийг шалгадаг хэрэглэгчидэд зориулсан энгийн болоод үнэ төлбөргүй арга гарснаас хойш худалдааны хэмжээ өссөн байна. Худалдан авагчид үйлдвэрлэгчидэд итгэж эхэлсэн гэж “Алкостеклогруп” архи, дарсны компанийн энэ төслийн удирдагч Роман Смирнов ярьж байна: «Манайд учир шалтгааны хөтөлбөр байгаа юм. Хэрэглэгч энэ архийг хаана үйлдвэрлэснийг шалгахаас гадна бас бонус авч байгаа. Бид Хятад, Энэтхэг, Америк улсуудын зах зээл дээр гарахаар төлөвлөж байна. Тэнд хүмүүс энэ архийг хаана хийснийг тэр дор нь шалгаж болох юм. Манай архи бол хамгаалалттай гэдгийг ярьж танилцуулан, рекламаа үзүүлэх юм. Тэгэхлээр хэрэглэгч энэ архин дээр код байх ёстой гэж мэддэг болно гэсэн үг, хэрвээ байхгүй бол тийм архинаас татгалзах хэрэгтэй» гэж тэр ярьж байна.

Өөрийн гэсэн код бол үйлдвэрлэгчийн хувьд үнэтэй эд биш. Цахилгаан бараа, гутал, хувцас дээр дэлхий даяараа бичдэг радио тэмдэглэгээнээс хоёр дахин хямд тусах юм. Харин кодыг мөрдөхийн тулд тусгай аппарат хэрэгтэй. Бүх дэлхийн сүлжээ болон гар утас хэрэглэгч бүр кодыг мэдээлэлийн баазаас шалгаж болно. Оросын энэ шинэ санаачлагыг франц, германын химийн үйлдвэрийн компаниуд болон барилгын нэгдлүүд сонирхож эхэлсэн байна.

Хэрэглэгчдээ болон бизнесээ хуурамч бүтээгдхүүнээс хамгаалах нь энэ төслийн гол зорилго юм. Хуурамч архи, дарс нь хуурамч эм, хуурамч машины сэлбэг зэргийн нэгэн адил хүний амины үнэтэй юм. Саяхан Чех улсад хуурамч архинаас болж 26 хүн амь насаа алдлаа шүү дээ!!!