Түркийн хилд 10 км-ээс илүү ойртсон сирийн нисэх онгоц, нисдэг тэргийг сөнөөх захирамж түркийн цэргийнхэнд өгсэн тухай түркийн Эн-Ти-Ви телевизийн сувгаар мэдээллээ. Сирийн талд энэ тухай мэдээлсэн боловч өнөөдөр тус улсын нисэх онгоцууд 5 км-ээр хилд ойртоод зайлсныг телевизийн суваг тэмдэглэв. Өнөөдөр хоёр орны хилийн байдал ерөнхийдөө тайван байна. Өнгөрсэн лхагва гаригт сирийн талаас түркийн Акчакалаг буудсны улмаас түркийн таван иргэн амь үрэгдэв. Үүний хариуд Түрк сирийн нутаг дэвсгэрийг буудсан юм. Сирийн цэргийн байрлалыг л буудсан гэж Анкара батлан илэрхийлжээ. Хожим Түркийн парламент сирийн талаас будлианыг давтвал улс орныхоо чанадад цэргийн ажиллагаа явуулах мандат засгийн газартаа өгчээ.