Орост үр тарианны үнийг тогтонги болгохын тулд энэ оныг дуустал улсын сангаас үр тариа худалдах юм. Энэ онд мөн сангаас бараг 5000 мянган тонн, шаардлага гарвал түүнээс илүү их хэмжээний үр тариа худалдах юм.

Энэ онд Орос улсад 77 сая тонн үр тариа хураах бололтой. Оросын олон бүс нутаг ган гачигт нэрвэгдсэн явдал өнгөрсөн оны үр дүнг давтаж эсвэл ахиулахад саад болов. Иймээс үр тарианы үнэ өсөн нэмэгдэв. Гэсэн ч төр үр тарианы экспортыг хориглох гээгүй. Энэ сарын эхээр гадаадад нийлүүлсэн шинэ ургацын үр тарианы хэмжээ 7,5 тоннд хүрчээ.

Түүнээс гадна Орос улс үр тариагаа гаргах газар нутгийг өргөжүүлж байна гэж Аркадий Злочевский онцлоод: «Орос улсаас худалдан авч буй үр тарианы хэмжээгээр Египет тэргүүлж, Турк хоёрт, Иордани, Саудын Арави ба Хойд Африк, Ойрхи Дорнод дараа нь орж байна. ЕХ-ны гишүүн Итали,Испани, Грек улсууд оросын үр тариаг бас худалдан авч байна. Тэр ч байтугай Америк тив юуны түрүүнд Латин Америкт оросын үр тариаг нийлүүлдэг. Ялимгүй боловч тухайлбал Эквадор, Чили улсуудад үр тариа нийлүүлж байна. Эдгээр улс гол төлөв 4-р зэрэглэлийн зөөлөн улаан буудай авдаг».

Өнгөрсөн оны 7-р сараас энэ оны 7-р сарыг дуустал Орос улсаас нийт 14 сая тонн үр тариа гаргана гэж мэргэжилтнүүд дүгнэв. Үр тарианы үлэмж хэсгийг Оросын Краснодар хязгаарын Новороссийск боомтыг дамжин худалдаж байна. Улс дамнасан корпорацууд түүнийг худалдан аваад хэрэглэгчдэд ахин худалдаж байна.

Одоо экспортыг өргөжүүлэх зорилгоор Алс Дорнодын дэд бутцийг идэвхтэй хөгжүүлж байна. 5 сая тоннын хүчин чадалтай баталгаат агуулах Алс Дорнодын Приморский хязгарын Зарубино боомтод барих юм. Өнгөрсэн онд Ази Номхон далайн бүс нутгийн орнууд нийт 1 сая тонн үр тариа худалдан авчээ.