Өнөөдөр Энэтхэг улс тэнгис далайд байрлуулах «Дхануш» баллистик пуужингаа ахин амжилттай туршив. Пуужин Орисса мужийн эрэг хавьд Бенгалийн булан дахь хөлөг өнгөцөөс хөөргсэн тухай ИАНС агентлагаас мэдээллээ. Туршилт амжилттай болсон гэж Энэтхэгийн БХЯ-ны дэргэдэх Батлан хамгаалах судлал, боловсруулалтын байгууллагын төлөөлөгч Рави Кумар Гупта мэдэгдэв. «Дхануш» бол цөмийн цэнэг бүхий «Притхви» пуужингийн хөлөг онгоцноос хөөргэх хувилбар юм». Дхануш» пуужин 500 кг цэнэг тээж, бараг 350 км зайтай орших байг сөнөөж мэднэ.