1 тэрбум сул цалинтан дэлхийн эдийн засгийг сүйдэж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид анхааруулав. Дэлхийн хүн амын эрс нас өтлөлтийг эдийн засагчид «аажим ажиллах бөмбөг» хэмээн нэрлэжээ. Хүн ам нас өтлөх нь гарцаагүй үйл явц гэж хүн ам зүйчид тэмдэглээд дэлхийн улс орнуудын засгийн газарт хандан сул цалинтны чадвар, мэдлэг, туршлагыг илүү оновчтой ашиглахыг уриалжээ.

Хүн төрөлхтөн нас өтлөх үйл явц улам эрчимтэй явагдаж байна. Дэлхийд хоёр хүн 60 насны ойгоо хоёр секунд дутам тэмдэглэж байна. 2022 он гэхэд хижээл насны хүмүүсийн тоо 1 тэрбүмээс давж, энэ зууны дундуур тэдний тоо 15 хүрээгүй хүүхдүүдийнхээс хэтрэх юм. НҮБ-ын хүн ам зүйн сангаас нийтлүүлсэн 200 хуудас бүхий илтгэлд энэ тухай өгүүлжээ.

Нийгэм эдийн засгийн дэвшилтын ачаар дундаж наслалт нэлээд нэмэгдэв. Эдүгээ хөгжингүй орнуудад дундаж наслалт 78, хөгжиж байгаа улсуудад 60 нас байна. Үүний хамт хүүхэд төрөлт бараг бүх улсад буурч байна. Иймээс үнэхээр түвэгтэй асуудлууд үүссэн гэж хүн ам зүйч, эдийн засагч Андрей Коротаев хэлээд: «Сүүлийн 10 жилд хүн төрөлхтөн «өндөр хүүхэд төрөлт, өндөр нас баралтын» дэглэмээс «бага хүүхэд төрөлт, бага нас баралтын» дэглэмд шилжсэн байна. Энэ шилжилт нэг эмэгтэй хоёр хүүхэдтэй болох үр дүнтэй болно гэж бодож байсан. Гэвч үнэн чанартаа хүүхэд төрөлт санснаас бага байна. Иймээс залуучуудын тоо хижээл насны хүмүүсээс цөөн болсон. Олон улс оронд шинэ үеийнхэн түрүүчийнхээс цөөн хүнтэй байна» гэв.

Ойрын үед хүүхэд төрөлт сайжрана гэж хүн ам зүйчид ба эдийн засагчид үзэхгүй байна. Тэр ч байтугай сул цалинтнуудын тоо эрс өсөн нэмэгдэх явдал дэлхийн эдийн засгийн байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж тэд таамаглав. Түүнээс гадна мөн үзэгдэл тэтгэврийн систем, эрүүл мэнд, хүн төрөлхөтний сайн сайхан байдалд заналхийлнэ гэж эдийн засагч, «Шинэ эдийн засаг» төслийн удирдагч Олег Григорьев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Ажиллагсдад ногдох сул цалинтнуудын тоо өсөн нэмэгдсээр байна. Энэ нь улсын төсөвийн ачаалалыг хүндрүүлнэ. Хижээл насны хүмүүсийн хэрэглээ онцлогтой. Жишээ нь тэд зээл авахгүй байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац саатаж бүр зогсонги байдалд орно» гэсэн үг гэлээ.

Тэтгэвэрт гарах нас нэмэх замаар ийн байдлаас гарч болно гэж шинжээчид үзэж байна. Одоо эл асуудлыг олон улс оронд авч үзэж хэлэлцэж байна. Орос улс ч түүнийг арга буюу шийдвэрлэнэ. Эдүгээ манай оронд эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа тэтгэвэрт гардаг. Олон улсын валютын сангаас 2030 он гэхэд эмэгтэй, эрэгтэйн тэтгэвэрт гарах нас 63, 2050 он гэхэд 65 нас хүртэл нэмэгдүүлэхийг санал болгов.

НҮБ-ын шинжээчид улс орнуудын засгийн газарт хандан хижээл насны хүмүүсийн туршлага, чадвар, мэдлэгийг илүү оновчтой ашиглахыг уриалав. Хэтдээ хижээл насны хүмүүст хөрөнгө төсөвлөн гаргах улсууд л хүчирхэг гурэн болно гэж илтгэлтд өгүүлжээ.