Японы эсрэг жагсаал цуглаан болсноос болж Хятад улсад Тоёотогийн худалдаа 9-р сард 8-р сартай харьцуулвал хоёр дахин унасан байна гэж японы “Иомиури” сонин мэдээлсэн байна. Энэ авто нэгдэл 8-р сард Хятадад 75 мянган өөрийнхөө машиныг зарсан бол 9-р сарын дунд үе гэхэд энэ хэмжээ хоёр дахин багссан ба худалдан авах урьдчилсан захиалгаа өөрчлөх давалгаа болсон байна. Энэ авто машины аврага нэгдлийн дэлхийд зарж байгаа худалдааны 10%-ийг БНХАУ-д хийж байгаа худалдаа эзэлдэг юм. Ийм учраас энэ жил 10 сая машин зарна гэж төлөвлөж байсан дээд хэмжээндээ Тоёото хүрч чадахгүй бололтой. Сенкаку ольтрог арлын 5-аас 3-ыг нь японы засгийн газар 9-р сарын 11-нд хувь хүнээс худалдаж авснаас болж Япон, Хятад улсуудын харилцаа хурцадсан юм. Бээжинд энэ арлыг Дяоюйдао гэж нэрлэдэг ба хятадын нутаг гэж үздэг юм.