Александр Фищенко болон өөр зургаан хүн оросын цэргийнхэнд зориулж өндөр технологийн микро цахим төхөөрөмжийг АНУ-аас хууль бусаар экспортлосон гэсэн хэргээр Хьюстон хотын шүүхэд шүүгдлээ. Ассошиэтейд пресс агентлаг өнөөдөр энэ турхай мэдээллээ. Эдгээр сэжигтнүүд шүүх дээр өөрсдийг нь буруутгаж байгаа хэргийг сонслоо. Тэдний хэн нь ч мэдэгдэл хийсэнгүй. Сэжигтнүүдийн нэг нь бүр лхагва гаригт шүүгдсэн гэж тус агентлаг мэдээлсэн байна. “ОУ-д зориулсан цэргийн зориулалттай барааг олж авах ажлыг явуулж байсан сүлжээний” 11 хүнд болон оросын цэргийн байгууллага болон тагнуулын албанд зориулсан өндөр технологийн микро цахим төхөөрөмжийг АНУ-аас хууль бусаар экспортлосон гэсэн хэргээр орос, америкийн компаниудад Нью-Йорк хотын Дорнод тойргийн шүүх ял оноосон байна. Америкийн холбооны тагнуулын аюулгүйн алба тэдний 8-ыг нь баривчилсан ба бусад нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна оршиж байгаа юм. Орос, америкийн компанийн удирдагч, эзэн Александр Фищенког гол сэжигтэн гэж үзэж байгаа юм байна. “Оросын засгийн газрын өмнөөс өндөр технологийн микро цахим төхөөрөмжийг хууль бусаар худалдан авч байсан оросын засгийн газрын бүртгэлгүй агентаар” АНУ-д ажиллаж байсан гэж түүнийг ФБР буруутгаж байгаа юм байна.