АНУ 9-р сарын 1-ны байдлаар байлдааны бэлэн байдалд байгаа 806 тив алагсагч баллистик пуужинтай байна. Харин Орос улс яг ийм 491 пуужинтай байна. СДЗ-ийн тухай шинэ гэрээнд заасны дагуу СДЗ-ийн тоогоо харилцан мэдээлэлцэж байх үүргийнхээ дагуу ОХУ, АНУ хоорондын харилцан солилцсон мэдээг үндэслэн АНУ-ын Төрийн департамент ингэж мэдээлсэн байна. Энэ мэдээлэлийн дагуу АНУ 9-р сарын байдлаар Тив алагсагч баллистик пуужин, усанд шумбагч онгоц, хүнд бөмбөгдөгч онгоц зэрэгт байрлуусан 1722 цөмийн цэнэгт хошуутай байна. Мөн ОУ ийм тээгч дээр байрлуулсан 1499 цөмийн цэнэгт хошуутай юм. СДЗ-ийн шинэ гэрээнд 2010 оны 4-р сарын 8-нд Праг хотод гарын үсэг зурсан бөгөөд 2011 оны 2-р сарын 5-нд хүчин төгөлдөр болсон байна. Энэ гэрээний дагуу талууд цөмийн цэнэгт хошууг 1500-1675 хүртэл түүний тээгчийг 500-1100 нэгж хүртэл цөөрүүлэх ёстой юм.