Бүх дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр оросын дунд сургуулийн сая гаруй багш нар болон дээд сургуулийн 350 мянган багш нарт мэргэжлийн баярынх нь мэндчилгээг хүргэж байна. Энэ баярыг ОУ-д 1965 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Тус баярыг ОУ бараг 30 жил 10-р сарын эхний ням гаригт тэмдэглэж байснаа 1994 оноос эхлэн ЮНЕСКО-гийн санал болгосон “олон улсын хуанлид” шилжсэн юм. Оросын сургуулиуд нь шинэ бүхэнд нээлттэй байх ёстой гэхдээ хүнийг болон иргэнийг сургаад зогсохгүй хүмүүжүүлэх өвөрмөц өнгө төрхөө алдах ёсгүй гэж ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн байна.