Сирийн асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими Москвад 10-р сард ирнэ гэдэгт ОУ найдаж байна. Цаг хугацааны хүчин зүйл маш чухал гэж оросын ГХЯ-ны орлогч сайд Михаил Богданов Родост болж байгаа “Соёл иргэншлийн яриа хэлэлцээ” форум дээр үг хэлэхдээ мэдэгдлээ. Сирийн сөрөг хүчний янз бүрийн бүлэглэлийн төлөөлөгчдийг ч бас Москвад хүлээж байна гэж дипломатч хэлсэн байна. Тэдэнд бүгдэд нь нээлттэй урилга явуулсан ба одоо зөвхөн айлчлалын цаг хугацаааны асуудлыг зөвшилцөж байна гэж Богданов хэлсэн байна. Женевийн албан ёсны тохиролцооны үндсэн дээр НҮБ шинэ тогтоол батлах ёстой гэж ОУ урьдын адил үзэж байгаа гэдгийг тэр баталсан байна. Тэр тохиролцоонд цус урсгах ажиллагааг нэн даруй зогсоож, сөргөлдөж байгаа талууд улс төрийн яриа хэлэлцээгээ шууд эхлэх ёстой гэж заасан байгаа юм. Энэ зорилтыг яаралтай хэрэгжүүлэхийн тулд ОУ ойрын үед Сири улсын талаарх “Үйл ажиллагааны бүлгийг” цуглуулахаар төлөвлөж байна гэж Богданов мэдээлсэн байна.