0ОУ-ын БХЯ ЗХ-ний хэрэгцээнд зориулж 39 ширхэг шинэ Ил-476 онгоц худалдаж авах удаан хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээний үнэ 140 тэрбум рубль буюу 4,5 тэрбум орчим доллар болсон байна. Ульяновск хотод өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвлөлгөөн хийлгэх үеэр энэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ бол оросын нисэх хүчний аж үйлдвэрийн хамгийн том захиалга боллоо гэж тэр тэмдэглэсэн байна. Шинэ онгоцыг зохион бүтээн үйлдвэрлэхэд оролцсон бүх хүнд Путин талархал илэрхийлээд, “энэ зөвхөн сэргээн босгосон машин биш, ачаа тээвэрлэлт, алсын зай, хэмнэлт, найдвартай байдал зэрэг өндөр үзүүлэлттэй 70%-иар шинэчлэгдсэн онгоц юм гэж” тэмдэглэсэн байна. Энэ онгоц нь зөвхөн дотоодын зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаад зогсохгүй, гадаадын түншүүдийн сонирхолыг ихэд татаж байна гэж ерөнхийлөгч нэмж хэлсэн байна. Энэхүү онгоц нь “дорвитой захиалга хүлээж авна” гэдэгт итгэлтэй байна гэж ерөнхийлөгч хэлсэн байна.