Орос, Тажикстан улсуудын ерөнхийлөгчид Владимир Путин, Эмомали Рахмон нар өнөөдөр Душанбед хэлэлцээр хийх болно. Энэ хэлэлцээр эхлээд цомхон хүрээнд дараа нь хоёр орны төлөөлөгчдийн гишүүдийг оролцуулан өргөтгөсөн байдалд болох юм. Энэ айлчлалын дүнгээр цэргийн салбар, эрчим хүч, цагаачлалын хамтын ажиллагаа зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно. Тажикстан улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа оросын 201-р цэргийн баазад Путин, Рахмон нар зочилно гэж төлвөвлөж байна. Рахмоны урилгаар Путин өчигдөр орой албан ёсны айлчлалаар Душанбе хотод хүрэлцэн ирсэн бөгөөд хоёр төрийн тэргүүнүүд албан бус байдалд оройн зоог барьсан байна. Өнөөдөр 60 насныхаа ойг тэмдэглэж байгаа Рахмонын нэрийн өмнөөс барих албан ёсны үдийн зоог барьсны дараа өнөөдөр ОУ-ын ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөх юм байна.