Бриатнийн алдартай Битлз хамтлаг хагас зуун жилийн өмнө “Love Me Do” нэртэй анхны синглээ 1962 оны 10-р сард гаргаж байсан юм. Энэ пянзны ойг тохиолдуулан тус хамтлагийн хөгжимчдийн төрлөх хот Ливерпульд баяр ёслолын өргөн ажиллагаа болно. Тухайн үед энэ дуу Их Британийн хит парадад 17-р байр эзлэж байсан ч гэсэн ливерпулийн домогт дөрвөлийн дэлхийд түгсэн суу алдарын эхлэлийг тавьсан юм. Жон Леннон, Пол Макартни, Жорж Харрисон, Ринго Старр нар одоо хүртэл хийж боломжгүй зүйлийг хийж, манай гариг Дэлхийн хамгийн нэр цуутай хүмүүс болсон юм. Тэд тухайн үеийнхээ алдар суугаараа тэр үеийн дэлхийн улс төрийн болон шашны томоохон зүтгэлтнүүдтэй эн зэрэгцэж байлаа. “Бид одоо Иисус бурхнааас илүү нэр алдартай байна, гэхдээ рок-н-ролл, христосын шашин хоёрын аль нь эхлээд алга болохыг би хэлж мэдэхгүй байна гэж” суу алдарынхаа оргил үед 1966 оны 3-р сард “Ивининг стандарт” сонинд ярилцлага өгөхдөө Жон Леннон хэлж байжээ.