0Түрк улс дайн хийхгүй гэхдээ улсынхаа хилийг хамгаалах болно гэж тус улсын ерөнхий сайд Реджеп Эрдагон, өчигдөр болсон парламентын хуралдаанаар өөрийн улсын хилээс гадна байлдаан хийхийг сайшаасан шийдвэр гаргасан болон өргөн олныг хамарсан дайны эсрэг цуглаан болсны дараа ингэж мэдэгдсэн байна. Түрк улс сирийн хил дээр цэргийн хүчээ хуримтлуулж байх үед ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагаахыг мөрөөдөж багаа гадаадынхнаас тусламж авсаар байгаа засгийн газрын эсрэг хүчнийхний өдөөн хатгаж байгаа хямрал Сири улсад бүтэн жил хагас үргэлжилж байна. Сирийн талаас буудсан гэж үзэж байгаа их бууны сум түркийн Акчакала сууринд дэлбэрсний дараа түркийн тал сирийн талд их буугаар цохилт өгсөн байна. Сирийн төр засаг амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ба чухам хэн түркийн сууринг буудсныг олж илэрүүлхийн тулд өөрийн мөрдөн байцаалтыг явуулж байна гэж мэдэгдсэн байна. Сири улсын эсрэг арга хэмжээ авахыг Түркийн тал НҮБ-ын АЗ-д уриалсан байна. Дүгнэж цэгнэсэн шийдвэр гаргах шаардлагатай гэж ОУ үзэж, Сири улсын эсрэг тогтооол гаргахыг эсэргүүцсэн байна. Сирийн талаас түркийн Акчакала сууринг “буудсан” гэж үзэж байгаа явдлыг өнөө өглөө НҮБ-ын АЗ зэмэлсэн байна. Хөрш улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон тусгаар тогтнолд хүндэтгэлтэй хандахыг Сирийн төр засагт АЗ-ийн гишүүд анхааруулсан байна. Сирийн үйл ажиллагааг “олон улсын аюулгүй байдал болон энх тайванд аюул учруулж байна” гэж нэрлэсэн АЗ-ийн тогтоолын төслийг ОУэсэргүүцсэн байна.