Хятадын өмнөд нутагт болсон хөрсний гулгалтын дороос 18 сурагчдын цогцсыг олсон байна гэж орон нутгийн ОНХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Хөрсний гулгалт Юньнань мужийн Чжаотун хотын тойргийн Илян гацааны Чжэньхэ тосгонд болсон юм. Бараг 10 мянган шоо метр чулуу, шороо, шавар тус тосгоны бага сургуулийн байшинг бүрмөсөн булжээ. Үүнээс болж бага сургууль байсан газар 7 метр гүнзгий шавар шавхайтай нуур бий болжээ. Энэ шавар шавхайн дор тус сургуулийн 18 сурагч байж магадгүй гэж үзэж байсан юм. Одоогийн байдлаар 3, 5-р ангийн 18 сурагчдын цогцсыг олоод байна гэж аврагчид мэдэгдсэн байна. Сургуулиас гадна ойролцоо байсан тосгоны байшингууд шавар шавхайд дарагдсан байна. Гурван хүнийг аварч чадсан боловч нэг хүнийг одоо болтол олоогүй байна.