Япон атомын энергийг хөгжүүлж, шинэ реактор барихийг Аомори муж улсад «Ома» АЦС барих ажлыг сэргээх шийдвэр харуулав. Энэ АЦС-ын хагасыг барьж дууссан байна. Одоогоос 1,5 жилийн өмнө «Фукусима» АЦС-ын ослоос болж түүнийг барих ажлыг зогсоожээ.

Шинэ станц барихгүй гэж 9-р сард японы засгийн газраас мэдэгдэв. Гэвч нэгэнт барьж эхлэсэн болохоор ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Засгийн газар 2030 он гэхэд улс орон нь атомын энергиэс шалтгаалах явдлыг бүрэн арилгах төлөвлөгөөтэй байна.

«Фукусима» АЦС-д осол гарснаас хойш ийн станцад улам хатуу шаардлага тавьж байна. Гэвч МАГАТЭ дэлхийн бүх АЦС-ад даган мөрдөх дүрмийг боловсруулж бэлтгээгүй. Японыг оролцуулан бүх улс аюулгүй байдлын шинэ хэм хэмжээ тусад нь тогтоож байна. Улс орон бүр өвөрмөц байдалтай.МАГАТЭ ерөнхий шаардлагыг зохицуулж байна гэж Цөмийн судлалын хүрээлэнгийн шинжээч Сергей Дмитриев онцлоод: «Япон мен байгууллагын бүрэлдэхүүнд орсон. Гэвч японы талаас атомын үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй мэдээлэхгүй байсан. Харин одоо тус улс МАГАТЭ-гийн зөвлөмжэд арга буюу илүү анхааралтай хандаж, илүү нээлттэй болох ёстой» гэв.

Японы «Фукусима» хоёр станц зэргэлдээ оршдог. Нэгэн нь дээр, нөгөө нь дор байгаа юм. Өндөрлөг дээрх АЦС бараг гэмтээгүй. Шинэ станц барих үеэр гадрагын онцлог, газар зүйн байрлалыг харгалзах хэрэгтэй гэж «Курчатовын хүрээлэн» Үндэсний судлалын төвийн ажилтан Николай Кухаркин онцлоод: «Олон улсын байгууллагаас дүрэм биш зөвлөмжийг боловсруулдаг. Улс бүр түүнийг бурэн буюу хэсэгчлэн хүлээж авна. Ийн байдал зөв байна. Учир нь олон улсын ганц байгууллага нийтийн дүрэм тогтоож чадахгүй» гэв.

Шинэ станцын операторч ЕlectricPower Development компаниос мэдээлснээр мэргэжилтнүүд шинэ АЦС Японы аюулгүй байдлын шинэ хэм хэмжээнд нийцэж байгаад үнэмшсний дараа л ашиглалтад орох юм.