Хүмүүс амьтны төлөө хариуцлагатай байх ёстойг Дэлхийн амьтны өдөр сануулж байна. 1931 онд байгаль хамгаалах хөдөлгөөний талынхны олон улсын их хурлаас мөн өдөр тогтоожээ. Дэлхийн амьтны өдрийг жил дутам 10-р сарын 4-нд тэмдэглэдэг.

Хүмүүс гариг дэлхийн амьтны байдлыг хариуцах нь өнөөгийн бодит хатуу шируун нөхцөлтэй холбоотой. Олон улсын Улаан ном зузаарсаар байна. Ан амьтан хамгаалах олон улсын холбооноос үнэлснээр бүх төрлийн амьтны бараг дөрөвний нэгэн нь сөнөх даваанд хүрчээ.

Эдүгээ олон төрлийн сармагчин ба бар, ирвэсийг оролцуулан 800 орчим төрлийн амьтан НҮБ-ын хамгаалалд байна. Саяхан Орос улсаас цагаан баавгайг хамгаалалд авахыг санаачлав. Ийн санал учир үндэстэй гэж Амьтан хам аалах олон улсын сангийн хөтөлбөрийн удирдагч Людмила Данилова хэлээд: «Цагаан баавгай сөнөх даваанд хүрсэн гэж байгаль хамгаалах олон улсын холбоо үзэж байна. Канадад цагаан баавгайг агнаж, арьсы нь олон улсын зах зээлд гаргаж байгаа нь мөн төрлийн амьтныг сөнөхэд хүргэсэн» гэв.

Гариг дэлхийд цагаан баавгайн тоо цөөрсээр байна. Одоо 20 мянга орчим цагаан баавгай байгаа. Барагцаалбал дөрөвний нэгэн нь Чукотын хойг, Аляскад суурьшсан юм. ХХI зуунд Хойд Месен далайн Врангелийн аралд цагаан баавгайн хэвтэр 5 дахин багассан байна. 2013 оны 3-р сард Тайландад болох олон улсын бага хурлаас цагаан баавгайн статусыг өөрчлөх тухай шийдвэр гаргана. Чухам Орос улсаас ийн санал дэвшүүлсэн нь зүй ёсны хэрэг юм. Орос улс бур 1957 онд цагаан баавгай нутаг дэвсгэртээ агнахыг хоригложээ.

Байгалийн нөөцийн ба дархан цаазтай газрууд ховор ан амьтныг хэвээр хадгалахад нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь Өвөр Байгалын өмнөд «Даурский» олон улсын биосферийн дархан цазтай газар хосгүй төрлийн хар сүүлтийг аврав. «Даурский « дархзан цаазтай газрын экологийн соён гэгээрлэлийн асуудал эрхлэсэн дэд захирал Татьяна Бородина хэлэхдээ: «Манай дархан цаазтай газраас мөн төрлийг сэргээхэд багагүй хучин чармайлт гаргасан. Одоогоос 25 жилийн тэртээ дархан цаазтай газрыг үндэслэн байгулсан үед Орост хар сүүлтийг бараг бүрмөсөн ус гасан байв. Одоо тоо толгойг нь сэргээж, 3500-д хүргэсэн» гэв.

Дэлхийн амьтны өдрийг 70 гаруй улсад тэмдэглэж байна. Ан амьтанд энэрэнгүй хандах үзлийг сурталчилж байгаа янз бүрийн хэдэн мянган байгууллагаас тусгай арга хэмжээг сонирхуулж байна. Амьтны хүрээлэн, музейнууд сонирхолтой хөтөлбөрөөрөө хүүхэд, насанд хүрэгсэдийнг баярлуулна. Тухайлбал Москвагийн Дарвины музейд хүүхдүүд амьтны баримал хийж, малын эмч болж тоглоно. Мөн өдөр гэрийн тэжээмэл амьтныг ч баярлуулах юм. Орос улс тэжээмэл амьтны тоогоор АНУ-ын дараа хоёрт орж байна. Оросын гурван гэр бүлийн нэгэн нь ийн амьтан тэжээдэг.