Дэлхийн анхны хиймэл дагуулыг 1957 оны 10-р сарын 4-нд хожим Байконур сансрын хөлгийн буудлын хувьд алдаршсан Тюратам туршилтын талбараас хөөргсэн юм. Пуужин-цөмийн бамбайг байгуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох зөвлөлтийн сансрын салбар хүйтэн дайны үед ЗХУ-ын цэргийн сур хүчний ноён нуруу болов. Эдүгээ батлан хамгаалах агаарсансрын цэрэг Оросын цэргийн машины нэн чухал эд анги болсон юм. Эдгээр цэргийн үүрэг өсөн нэмэгдсээр байна.

70-80-д онд зөвлөлтийн сансар судлал ид хөгжиж байсан үед жил дутам бараг 100 хөөрөлт хийж байсан. Олонхи нь Плесецк сансрын хөлгийн буудалд ногдов. Манай орны хойд хэсэгт Цагаан тэнгисээс холгүй тайгад байрлсан буудал алдартай Байконураас илүү хаалттай байв. Гол төлөв цэргийн зорилготой аппаратуудыг Плесецкээс хөөргэжээ.

Хараа зүй, радиотехник, холбоо, навигацийн ба цэргийн зорилготой өөр хиймэл дагуулууд ЗХУ-ын сансрын аппаратуудын үндэс болов. Эдгээр хиймэл дагуул тэр үед дэлхийн хамгийн том байсан зэвсэгт хүчний «нүд, чих, мэдрэлийн систем» болжээ. Пужингийн давшилтыг урьдчилан мэдээлэх хиймэл дагуулын системийг бэлэн байлгах нь пуужин-цөмийн сөргөлдөөний нөхцөлд сансрын цэргийн чухал зорилтын нэг болсон. Хиймэл дагуулууд АНУ ба НАТО-гийн бааз, ч онгоцуудаас баллистик пуужингийн хожмын хөөрөлтийг цагт нь илрүүлж, зохих мэдээллийг удирдлагын төвүүдэд уламжлах ёстой байв.

Сансар, цэргийн хөгжингүй дэд бүтцийг ЗХУ-аас өвлөсэн Орос 1990-2000-д онд хунд байдалд орсон боловч мөн салбарт чадавхиа хэвээр хадгалж амжсан байна. Эдүгээ санхүүжүүлэлт нэмэгдсэн ч салбарт тулгарсан ноцтой асуудлууд цаашдын хөгжилд нь нөлөөлж мэднэ.

Нэлээлд олон асуудал тулгараад байна. Эцэст боловсон хүчин дутагдах нь гол асуудал боллоо. Энэ завсар инженерүүдийг бараг бэлтгээгүй явдал үе үеийн солигдолыг хүндрүүлэв. Залуу мэргэжилтнүүдэд туршлагаа залгамжуулж чадах хүмүүс үйлдвэрийн газар ба зохион бүтээгчдийн товчоонд цөөн. Одоо байдал өөрчлөгдэж эхлэсэн боловч асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байна.

Гэсэн ч хөгжилд шаардагдах чадавхи байсаар байна. Одоо оросын сансар судлалын хүрээнд хэрэгжүүлж байгаа хэдэн төсөл салбарын сур хүчийг сэргээхэд туслана. «Ангара» хэмээх шинэ ангилалын зөөгчийг зохион бүтээх хөтөлбөрийг онцлон дурдая. Түүнийг 2013 оны хавар-зун хөөргөхээр төлөвлежээ. Плесецкэд шинэ пуужин хөөргөх талбарыг бэлтгэх ажил ид явагдаж байна.

Шинэ үеийн сансрын аппарат зохион бүтээх талаар амжилт гаргаад байна. ГЛОНАСС системийг ашиглах хугацааг сунгаснаар түүний хүрээнд ажлын 24 аппаратыг бүрэн ажилуулах боломж бий болов. Хэтдээ ГЛОНАСС системийн хиймэл дагуулуудыг тус тус 10 жил ашиглах юм.

Энэ технологи цэргийн багажад үнэлж барашгүй ач холбогдолтой юм. Эл дагуул овор багатай ба хөнгөн, хямд болж байна. Энэ нь тэдгээрийн тоог нэлээд нэмэгдүүлэх боломж олгов.Орчин цагийн зэвсэгт хүчнийг Жанжин штабаас байлдааны талбар хүртэл хэрэглэх сансрын хөгжингүй дэд бүтэцгүйгээр бодож болохгуй.

Ойрын үед Орос улс сансрын салбарынхаа ажиллах чадварыг сэргээх эсэхээс улс орны нэр хунд болон дээд зэргийн технолгийн экспортоор хөрөнгө олох явдал шалтгаална. Түүнчлэн бөглүү тайгад аврагчдыг дуудаж ирүүлэх боломжоос аваад цөмийн тогтоон барих зэвсэг хүртэл улс орны аюулгүй байдал түүнээс бас шалтгаалах юм.