Баку-Тбилиси-Эрзурум хийн хоолойн нэг хэсэг Түркийн нутаг дэвсгэрт дэлбэрэсний уршгаар хий дамжуулах ажиллагааг тур зогсоосон тухай өнөөдөр «Хюрриет» сонин мэдээллээ. Дэлбэрэлт Түрк, Азербайжан, Гүржийг холбож байгаа хийн хоолой дамжин гарах Карс мужийн ойд нижигнэв. Дуу чимээ нь эндээс 20 км хол сонсогдов. Хийн хоолойн нэг хэсгийн дэлбэрэлтийн шалтгааныг илрүүлэхийг оролдож байна. Энэ хоолойгоор азербайжаны «Шах Дениз» орд газраас жил дутам 6,6 тэрбум шоо метр хий дамжуулдаг. Энэ оны 5-р сарын сүүлээр хоолойн мен хэсэг бас дэлбэрчээ. Тэр үед гал туймэр бараг 100 метр ендер болж, тэсрэлтийн давалгаа ойр хавийн байшин барилгуудын цонхыг эвдсэн билээ. Террорын ажиллагаа явуулсан байж магадгүй гэж тэр үед үзсэн юм.