11 настай хүү Евгений Салиндер одоогоос барагцаалбал 30 мянган жилийн тэртээ сөнөсэн арслан зааны гулууз Красноярск хязгаарт олжээ. Энэ нь палеонтологийн түүхэнд олж илрүүлсэн арслан зааны ийнхүү хадгаладсан 2 дахь гулууз юм. Ийм олдвор 100 жилд нэг удаа илэрдэг. Эрдэмтэд түүнийг өнгөцхөн шинжлэн судалсан ч хэдэн таамаглалыг батлав. Жишээ нь арслан зааны бөх хэлхээ ясны нь онцлог биш, тэмээний нэгэн адил өөх гэдгийг нотлов. Мэргэжилтнүүд зууны олдворыг бусдаас туруун илрүүлсэн хүүгийн нэрээр арслан зааныг Женя гэжээ.