Орос улс НҮБ-ын АЗ-д хандан сири-түркийн хилийн будлианд дэнсэлж цэгнэсэн үнэлгээ өгч, өрөөсгөл байр суурь баримтлахаас түдгэлзэхийг уриалав. НҮБ-ын Төв байрны төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Түркийн Акчакала хотод болсон будлиантай холбогдуулан НҮБ-д хэлэлцүүлэхээр оруулсан хамтын мэдэгдлийг ОХУ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байгааг тэрээр тэмдэглэв. Энэ мэдэгдлийн төсөл бүс нутгийн байдлыг улам түгшүүртэй болгож мэднэ гэж оросын тал үзэж байна. Түрк иргэд нь амь үрэгдсний хариуд Сирийн нутгийн их буугаар буудсан явдал мэдэгдлийн төсөлд тусгалаа олоогүйг НҮБ-ын Төв байрны төлөөлөгч онцлов. АЗ Анкарагийн хариуд буудлагыг үг дуугүй өнгөрүүлвэл хоёр нуурт бодлого явуулж байгаагаа харуулна гэж дипломат ажилтан тэмдэглэн хэлжээ.