Италийн Триеста хотын үйлдвэрлэл эрхлэгч Марчелло Ди Финицио Ватикан дахь Пётр гэгээний дуганы бөмбөгөр орой дээр бараг 30 цаг суужээ. Тэр элсэн жалгайн нэгэн зуушны газрын эзэн юм. Италийн засгийн газраас европын захирамжийн дагуу элсэн жалгайд арилжааны ажиллагаа явуулах зөвшөөрлийн бичгийг нэвтрүүлэх төлөвлөгөөг эрэгтэй ийнхүү эсэргүүцэв. Элсэн жалгайн бизнесийн төлөөлөгчитдтэй зөвлөлгөөн хийхийг засгийн газар зөвшөөрвэл доошоо бууна гэж өчигдөр Ди Финицио мэдэгдлээ. Тэр хоёр сайдтай утсаар ярьжээ. Бизнес эрхлэгч буусны дараа уулзахад бэлэн байна гэж сайд нар амлав. Ватиканы цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлсэн итали хүнийг буулгахад туслав Тэд Ди Финициог италийн эрх баригчдад хүлээлгэж өгөх бололтой.